Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Засгийн газрын нэгдүгээр сард 6 удаа хуралдаж, 32 асуудал хэлэлцэн, 15 асуудалтай танилцсан байна. 3 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 2 асуудлыг хууль санаачлагчдад уламжлахаар, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн сард Засгийн газар улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалахаар УИХ-д асуудлыг өргөн мэдүүлсэн байна.

Түүнчлэн төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.

Мөн 2012 оныг ”Өрхийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2011 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4.159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118 тэрбумаар буюу 2.9 хувиар давжээ. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 1.037.1 тэрбум төгрөгөөр буюу 33 хувиар өссөн гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top