Капитал банк Xовд аймагт дахин нэг тооцооны төвөө нээв

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 01

Арилжааны анхны банк Капитал банк уламжлалт үндэсний их баяр Цагаан сарын өмнөхөн Ховд аймагт шинэ тооцооны төвөө нээв. 

Энэ нь 2012 он гарсаар шинээр нээсэн анхны тооцооны төв боллоо. Энэхүү тооцооны 933-р төв нь Капитал банкны Ховд аймагт нээгдэж байгаа хоёр дахь нэгж болжээ. Ингэснээр Капитал банкны салбар, нэгжийн тоо 53 болсон байна.


Өнгөрсөн онд Төв банкнаас дүрмийн сангийн доод хэмжээг 16,5 тэрбум төгрөг болгон шинэчлэн тогтоосныг Капитал банк биелүүлсэн. Түүнчлэн, өмнөх онд Улаанбаатар хот болон орон нутагт 10 салбар, нэгж шинээр нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажилласан байна. Шинээр ирж буй Усан Луу жилд Капитал банк олон ажил хийхээр төлөвлөсний дотор салбар, нэгжийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цар хүрээг тэлэхээр төлөвлөсөн байна. 

Энэхүү шинэ тооцооны төв нээгдсэнээр Ховд аймгийн иргэд харилцах данс, хадгаламж, зээл, карт, дотоодын болон гадаад гуйвуулга зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээнээс гадна Капитал банкны жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн ТААТАЙ нөхцөлтэй зээлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. 


Монгол Улс болон Япон Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд JICA-аас санхүүжүүлж буй 3-10 жилийн хугацаатай, жилийн 8 хувь буюу  зах зээлийн түвшинээс бага хүүтэй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл” болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай хамтран ажил олоход хүндрэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч; ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах, нөхөрлөл хоршоо байгуулах иргэдэд “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”-ийг Капитал банк олгож байна.

Эдгээр зээл нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа болон эрхлэх гэж байгаа бизнес эрхлэгчдэд зориулан олгож байгаа зээлээс хамгийн бага хүүтэй, хамгийн урт хугацаатай гэдгээр давуу талтай. Та бүхэн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Капитал банкны аль ч салбар, тооцооны төвд хандаж болох ба зээлийн өргөдлийг www.capitalbank.mn сайтаар дамжуулан online-аар авах боломжтой.

 

КАПИТАЛ БАНКНЫ БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top