Зургадугаар сарын 29-нд сонгууль явуулахыг эсэргүүцнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 01
Ирэх зургаан сарын сүүлчээр УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ёстой. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө товлон зарлах ёстой юм. УИХ хаврын чуулганаараа уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болно. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь амралтын бус ажлын нэг өдрийг амралтын өдөр болгон санал хураалтыг явуулах шийдвэр юм. Сонгуулийн шинэ хуулийг батлах үеэр зургадугаар сарын сүүлийн нэг ажлын өдрийг амралтын болгон санал хураана гээд зургадугаар сарын 27-ны лхагва гариг хэмээн урьдчилан төлөвлөж байсан. Гэтэл 29-ний баасан гаригийг сонгуулийн өдөр болгохоор СЕХ-ныхон аман байдлаар ярилцах болсон сураг гарах болов. Гэхдээ үүнийг олон хүн эсэргүүцэх бололтой. Өмнөх сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд болж, маргаашаас нь жагсаал цуглаан эхлэн улмаар долоон сарын нэгний эмэгнэлт хэрэг явдалд хүргэсэн билээ. Тэгэхээр манай УИХ-ынхан уг өдрийг сонгохгүй эсэргүүцнэ гэдэгт итгэж болох мэт.
 "Монголын үнэн"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top