Хуурамч дуудлага өгвөл 20 мянган төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 01
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд өдөрт ойролцоогоор 3000 орчим дуудлага ирдэг ажээ. Үүний 1400-1600 орчим нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх бодитой мэдээлэл байдаг аж. Харин 30 орчим хувь нь тоглосон, андуурсан зэрэг бодит бус дуудлага ирдэг байна. Бодит бус дуудлага нь шугаманд ачаалал үүсгэж гамшиг осол зэрэг бодит  дуудлага өгөх гэж буй ард иргэдэд чирэгдэл учруулдаг ажээ. Сүүлийн үед тус газрын 102 тусгай дугаарт хуурамч дуудлага өгөх нь ихэссэн гэнэ. Тиймээс энэ тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27.1-д зааснаар, төрийн тусгай албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учируулсан гэж үзэн 7-14 хоног баривчлах буюу 5-20 мянган  төгрөгөөр торгодог гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top