Шүдний эмчийн сувилагчаар ажилладаг Керри Требилкок 4000 бие угаагч,150 орчим барааны саван иджээ.
“Sun”-д мэдээллэснээр 21 настай сувилагч бүсгүй ховор тохиох хоолны дуршилгүй болох өвчин туссан байна. Улмаар бүсгүй өөрт нь амттай санагдсан болохоор 2008 оноос хоолыг эд зүйлсээр сольсон юм. Керри Требилкок өдөрт гурван инч бие угаагч, 9 цайны халбага барааны саван иддэг.
Тэрбээр өөрийнхөө энэ үйлдлийг бусдаас нуудаг бөгөөд гадуур гарахдаа байнга бие угаагчаа зажилдаг байна. Ариутгалын бодисонд түүний бие эрхтэн дассан болохоор хоол идэхээр гүйлгэж, ходоод нь хүчтэй өвддөг болохыг бүсгүй сэтгүүлчдэд учирлалаа.
Түүний хувьд 2009 оноос эмчийн хяналтад орсон бөгөөд тогтмол витамин уудаг болжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )