Монголчууд аа, өнөөдөр та нарын амьдрал сайхан байна уу? Хангалуун байж чадаж байна уу? Аз жаргалтай, баяр баяслаар дүүрэн байна уу? Сонгосон төрийн түшээд чинь бидний цөөхөн монголчуудын төлөө хангалттай ажиллаж чадаж байна уу?
Тэгвэл энэ бүхэнд чинь үгүй гэсэн хариулт өгсөн “ӨӨРийг сонгоё” нэртэй facebook хуудас нээгдсэн байна.
Энэ хуудас монголчууддаа ӨӨРийг сонгохыг уриалах гэсэн ганцхан л ойлгомжтой зорилготой ажээ. Хүн бүрийн санаа зовох асуудал өдөр ирэх тусам ихсэж, хаа хаанаа хариуцлага алдагсад, мөнгө төгрөг идэгсэд олширч байгаа болохоор л ийм хуудас нээгдсэн байх.
Энэ нь ямар нэгэн улс төрийн жүжиг эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд хуудасны тодорхойлолт дээрээ “Энэ бол ямар нэг бараа бүтээгдэхүүний PR биш, жирийн Монгол залуусын улс төрийн УРИАЛГА юм” гэж бичсэн байна.
Та энд дарж тус хуудсанд зочлоод санал нийлж байвал like өгч, ӨӨР сонголтод нэгдэж болох юм.
“ӨӨРийг сонгоё” Холбоос: http://goo.gl/UQAPt
Сэтгэгдэл ( 0 )