МУ-ын айл бүхэн нэг бөөтэй болсон. 2012 онд манай улс нийтдээ 20000 бөөтэй болно гэдгийг судлаачид ч тогтоосон байна. Мөнх тэнгэрийн зарлигаар дээд тэнгэрээс бууж ирэх онгод сахиусыг хүлээн авахгүй хэмээн гүрийх хүмүүн гэж үгүй. Хэрвээ тэгэх аваас тэнгэрийн таалалд нийцсэнгүй хэмээн буруудаж хатуу гэсгээл хүртдэг жамтай. Тэгтэл Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бөө олноороо төрж байгаа нь буруу. Одоо шинээр онгод хүлээн авахыг зогсооно” хэмээн мэдэгдсэн нь Мөнх тэнгэрээ шүтдэг олон түмний сэтгэлд сэв суулгажээ. МУГЖ Т.Ариунаа, “Зууны манлай” дуучин Б.Сарантуяа, СТА дуучин Х.Лхагвасүрэн, “Маск” продакшны жүжигчин Ганзориг, дуучин Эгшиглэн гээд алдартнуудаас аваад олон хүн онгод сахиустай болсон нь ерөнхийлөгчийн нүдэнд гаж харагдах болсон байна. Иймээс эдгээр иргэдийн шашин шүтэх эс шүтэх эрхтэй гэсэн үндсэн хуульд заасан эрхийг нь бүрэн эрхийнхээ хүрээнд түдгэлзүүлэх шийдвэрийг ерөнхийлөгч маань гаргах нь.
Сэтгэгдэл ( 0 )