Отгон топ Ундрах бөө болсон нөхрөө уучиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 02

 Загвар өмсөгчдийн үнэ цэнийг тодорхойлдог “Гоёл” наадмын өнгөрсөн жилийн топ модель Ч.Ундрах нуруу намхантай ч  өмссөн хувцсаа  амилуулах тал дээр үзэгчид хийгээд дизайнеруудаас  өндөр үнэлэлт авдаг юм билээ. "Монголын топ модель" шагналыг авахаасаа өмнө хүний хань, хүүхдийн эх болж амжсан нь түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө сэтгэл тавьж амьдрахад   багагүй нөлөөлсөн бололтой. Бусдын адил зөвхөн өөрийгөө гоёдог байсан бол нэр хүндтэй энэ шагналыг хэдэн жилийн өмнө авах  байсан гэж бардам хэлсэн тэрээр тайзны өмнө эргэлдэн зураг хөргөө авахуулахаасаа бусад загвар өмсөгчдийнхөө үс зүсэнд санаа тавин тайзны ард завгүй ажиллаад олон жил болж байгаа гэх. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид менежер хийдэг нөхөр нь гэнэт бөө болж онгод сахиус залж бөөгийн дуудлагыг эн тэргүүнд тавих болсоны улмаас хосууд таарамж муутай байх болжээ. Сүүлийн үед Ундрах нөхрөө  бөө болсныг хүлээн зөвшөөрч хосууд элэг бүтэн амьдарч эхэлсэн гэнэ шүү. Монголын сайхан хосуудад эвтай найртай, аз жаргалтай байхыг хүсье.

 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top