Сэрчмаагийн нөхөр Баярт эхнэрээ аргадахаар гэрийн үйлчлэгчээ Өвөрмонголоос дагуулж иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 02


 Дэлгээтэй ном шиг уншигддаг дуучин Сэрчмаагийн  хувийн амьдралыг Монголчууд өөрсдийнх юм шиг мэдэх болсон.  Олны танил болсны жаргал  зовлонгийн нэгээхэн хэсэг энэ биз.  Угаас урлагийн хүн болно  гэдэг  камерийн өмнө бүх насаараа амьдрахтай ялгаа юун. Дуучин бүсгүйн хувьд өвөрлөгч эртэй хуримласан  сүр дуулиантай хурим, бяцхан Хур охинтой болсны баяр дуусаагүй шахуу байхад нөхрөөсөө салж буй тухай ар өвөр Монголгүй  яригдсан билээ.  Сайнаасаа илүү саар голдуу мэдээллүүд цацагдаж дуучин бүсгүй ч орон гэртээ бүгэн багагүй хугацааг өнгөрүүлсэн. Эр эм байтугай эрүү толгой хоёр салдаг хорвоо хойно болж бүтээгүй болоод л хоёр тийш болоо байлгүй хэмээн өрөвдөнгүй нэгэн байхад сайхан төрсөн дуучин бүсгүйгээ цэвэр монгол цусны хүнтэй суугаагүйд харамссан залуусын зарим нь ч дургүйцсэн сэтгэлээ илэрхийлсэн удаатай. Нэг  улирал шахам үргэлжилсэн энэ дуулиан шуугиан оны зааг дээр намжиж Өвөрмонгол хүргэн Баярт  эхнэр хүүхдээ эргэн Монголд ирж эхнэрийнхээ уран бүтээлийг санхүү  талаас нь дорвитой дэмжиж, бяцхан охиноо эрхлүүлж байгаад буцсан сурагтай. Тэр ч байтугай өөрт нь 20 гаруй жил хүчин зүтгэсэн  үйлчлэгч эмэгтэйг эхнэртээ туслуулахаар Өвөрмонголоос дагуулж ирсэн гэнэ.  Юутай ч  охиноо өнчрүүлэхээс татгалзаж элэг бүтэн амьдралыг сонгосон хосууд  арлын улсад хэд хоног амрахаар ниссэн гэнэ шүү.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(78.18.120.66) 2023 оны 01 сарын 29

Тэн үнэн бол дэргэд нь Тагнуулаа тавьсан байнаа

0  |  0
Top