Цаа буганд тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 02

Манай УИХ-ынхан ямаанд мөнгө өгөх шийдвэр гаргаснаар багагүй шүүмжлэлд өртөж байсан үе саяхан. Гэхдээ малчдыг дэмжсэн энэ шийдвэр орон нутгийнханд таалагдаж байсан нь дамжиггүй. Үүнтэй ижил явдал Тувад болжээ.

Тувагийн Засгийн газар тус улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л компаниудыг цаа буганд тэтгэмж олгох тухай тогтоол гаргасан байна. Энэ хэлэлцээрийн дагуу ашигт малтмал боловсруулдаг Хятадын "Лунсин" болон "Голевскийн уул уурхайн компани" ТУвагийн Тоджинский дүүрэгт байх цаа буга тус бүрд 600 мянган рубль олгох ёстой болжээ.

Цаа бугын аж ахуйд очих энэ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд компани тус бүр 600 мянган рубль төлөхөөр болсон гэнэ. Ингэснээр Тувагийн цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэх боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Шолбан Кара оол мэдэгджээ. Одоогоор Тувагийн цаа бугануудыг төсвөөс "тэжээдэг" гэнэ. Нэг цаа буга тэжээхийн тулд 1200 рублийг мужийн захиргаанаас олгодог бол Холбооны төсвөөс цаа бугын тоо толгой бүрд 300 рубль олгодог бөгөөд сүүлийн гурван жилд цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэхэд зприулсан хөрөнгө 46 сая рубль болсон аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top