Хятадын цагдаа нар 32 давхараас үсэрч амиа хорлох гэж байсан охиныг болиулснаа мэдэгдлээ.
Охин гарынхаа судсыг чулуугаар ханаад зогсохгүй гар утсаараа уйлан хэн нэгэнтэй ярьжээ. Гурван цагийн турш үсрэх эсэхээ шийдэж чадахгүй байсан охиныг таван цагдаа хүчээр болиулсан байна.
Найз залуугүй, ажилгүй, гэрийнхэндээ байнга загнуулдаг болохоор ийнхүү амиа хорлох гэж байсан гэдгээ охин байцаалтын үеэр хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )