Дөрвөн хүүхдийн эх өөрийгөө зулын гол болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05

 Ренчин хэмээх 32 настай, дөрвөн хүүхдийн эх өчигдөр Түвдийн Нгаба хотноо орон нутгийн цагаар 06:30 минутад өөрийгөө шатаасан байна. Одоогоор Ренчин амьд байгаа ч хэзээ мөдгүй амьсгал хураах гэж байгаа бөгөөд гүн шархадсан ажээ. Тэрбээр өөрийгөө цагдаагийн газрын өмнө шатаахдаа Түвдэд эрх чөлөө хэрэгтэй,  Далай ламыг эх оронд нь ирүүл хэмээн хашгирч байжээ. Энэ талаар Хятадын хэвлэл мэдээллээр Хятадын нэгэн эмэгтэй золгүй байдлаар амь эрсдэх шахлаа хэмээн мэдэгдсэн.

 

Ренчины том хүүхэд нь 13 настай бол бага нь ой хүрээгүй гэнэ. Түүний нөхөр жилийн өмнө нас барсан бөгөөд тэрбээр өнөөдрийг хүртэл  аав, хүүхдүүдийн хамт амьдардаг байжээ. Өнөөдөр Нгаба хотын оршин суугчид гэртээ байсан ч, гадуур явсан ч хууль сахиулагчдын “гарын зугаа”-г гаргаж байгаа бөгөөд байдал хүнд байна гэдгийг Түвдээс мэдээллээ.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top