Факт: -Тахиа бол шувуу биш. Монгол бол хилийн чанад биш

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05
  • Орчин үеийн танкнаас хамгийн үнэтэй нь францын «Леклерк». Үнэ нь ойролцоогоор найман сая доллар.
  • Израилийн «Меркава» хэмээх танк нэг буудалтаараа 120 мм-ийн 500 ам.долларын үнэтэй сумаар бууддаг.
  • Т-55 болон Т-62 зэрэг механик танкийг уулын оргил руу хурдлуулан давхиулахад жолооч нь хэдхэн хормын дотор овоо кг хасагддаг.
  • Пакистаны баруун умард хэсэгт хилийн “Танк” хэмээх хот байдаг.
  • Английн «Челленджер-2» нь дэлхий дээрх цорын ганц кофе буцалгагч байрлуулсан танк юм.
  • Нэг ийм яриа байдаг. “-Цэргийн алба хаасан хүн циркт очоод инээдэггүй” гэж.
  • Монголд цэргийн алба хааж байсан орос цэргүүдийн дунд нэг ийм яриа байжээ. “-Тахиа бол шувуу биш. Монгол бол хилийн чанад биш”
  •  Хятадын танкийн нийслэл бол ӨМӨЗО-ны Баотоу хот юм. Хуучин ЗХУ тэдэнд аварга үйлдвэрийг байгуулж өгчээ.
  •  Тулаанд орохын өмнө Юлий Цезарь цэргүүддээ дайсных нь талаар элэг хөшөөм онигоог ярьж өгдөг байжээ.
  • ...нэг белорусь-энэ бол партизан, хоёр белорусь-партизаны отряд. Харин гурван белорусь-урвагчтай партизаны отряд болдог.
  • Америкийн «Абрамс» танкийн эцэг нь Филипп Летт (Philipp Lett).
  • Энэтхэгийн танкийн нийслэл нь Ченнай хот юм. Өмнө нь тэнд Т-72-ийг бүтээж байсан бол өдгөө Т-90С-г үйлдвэрлэхээр зэхэж байгаа.
  •  1991 онд ЗХУ-ын задрахад нийтдээ 77.000 танк бүртгэгдэж байв.
  • Пулеметийг бүтээснийг мэдсэн Данийн хаан иаш айдас түгшүүрт автан “-Тэр зүйл бол миний эзэнт гүрнийг ердөө хагас цагийн дотор л шүршээд үгүй хийнэ” хэмээн хэлж байжээ.
  • Чингис хаан: “-Би дэлхийг эзлээгүй ээ. Зүгээр л миний морь намайг аваад хаашаа давхина би тэнд нь оччихдог байсан юм”.
  • 1917 онд Оросын армид эмэгтэйчүүдийн “үхлийн батальон” байгуулагдаж байв
  • Япаны самурайчууд зөвхөн аймхай хулчгарууд л галт зэвсэгийг бүтээсэн гэж үздэг байжээ.
  • 1812 онд Москваг шатаөж байхыг алсаас харсан Атаман Платов дончуудыг “-Мундаг эрс. Одоо та нар надад тэр Бонопартыг үхсэн эсвэл амьдаар нь барьж ирвэл би тэр баатарыг охинтойгоо гэрлүүлнэ“ хэмээн магтаж үг амлаж байсан гэдэг.
  • Наполеон Бонапарт: “-Хүмүүсийн тухай ихийг мэдэх тусам нохойг ихээр өрөвдөх юм”.
  • Хамгийн анхны автомат сумлагчийг Оросын Т-64 танканд суурьлуулж байжээ.
  • Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top