“Tse tse” гоо сайхны төвийн эзэн М.Энхчимэг “Бяцхан мисс” тэмцээний ялагч болж байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05

  Үе тэнгийн таван найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэх  “Ханилснаас илүү амраг” олон ангит киноны гол дүрийн нэг Хулангийн дүрийг бүтээсэн жүжигчин бол  “Tse tse” гоо сайхны чийрэгжүүлэх төвийн захирал М.Энхчимэг юм. Тэрээр СУИС-ийг Туул, Өөдөө нартай хамт төгссөн ч жүжигчин гэхээсээ илүү бизнесийн салбарт хүч үзэн яваа.  Энхчимэг  ганган хээнцэр, мөнгө төгрөгтэй харьцаад сурчихсан  Хулан бүсгүйн дүрийг гаргахын  бүр давтагдашгүй гутал хувцас, гоёл чимэглэл, цүнх зэргийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан тул чемодан дүүрэн хувцас чирч  гэрээ нүүлгэх нь холгүй явдаг байсан гэдэг.  Бүтээх дүртэйгээ  адилхан  хэмээн  хүчээр шахуу Хулангийн дүрийг өгсөн  ч Энхчимэг өөрийгөө дотоод зан чанарын хувьд огт өөр гэж үздэг юм билээ. Харин кинон дээр өмсөж байсан хувцаснуудаа  дахиж нэг ч удаа өмсөөгүй гэсэн. Энхчимэг багадаа “Бяцхан мисс” тэмцээнд түрүүлж “Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя Цэнгэн нисэх шувуудын хамт дуулъя” гэж цангинатал дуулж байсан билээ. Багын төрх нь төдийлөн өөрчлөгдөөгүй тул  “Чи чинь багадаа дуулж байсан охин байна шүү дээ” гэж хүмүүс  одоо хүртэл таньдаг гэсэн шүү.

 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(27.123.214.110) 2013 оны 08 сарын 06

harin tiin ataarhyy gej manaihan sain yavj bga 1 ndee ataarhaj eldeb busaar dairch doromjilhoo bolmoor um soyoltou baih heregtee manaihaaan

0  |  0
?(27.123.214.110) 2013 оны 08 сарын 05

mundag huuhen shuu amjilt

0  |  0
.(27.123.214.110) 2013 оны 08 сарын 05

estoi chadaltai sereglen huuhen saihanch huuhen bas tavilgiin delguur ajilluulah geed unen zavgui geed tsetse deeree orj bhad m taarsan bi bodohdoo ajil n eh turaadag tovooroo ooroo oroh zavgui um shog bnlee manaihan bitgii ataarhaj bai

0  |  0
Top