“Мөнх тэнгэр” фракц Орон нутгийн сонгуулийн хуульд саналаа уламжиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05

Ардчилсан нам дахь “Мөнх тэнгэр" фракц УИХ дахь АН-ын бүлэгт гурван асуудлаар ханджээ. “Мөнх тэнгэр” фракцынхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд анхаарах ёстой хэд хэдэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгтэй уулзаж, ярилцсан байна. Тодруулбал, зөвхөн тухайн тойрогт харьяалалтай иргэн орон нутгийн сонгуульд нэр дэвших гэдгийг тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн гэж өөрчлөх саналаа уламжилсан аж. Мөн тус заалтад дурдсан нэр дэвшигч сүүлийн нэг жилд тухайн дүүрэгтээ амьдарсан байна гэснийг хууль батлагдсанаас хойшхи хугацаанд буюу 90 хоногт амьдран, оршин суусан гэж өөрчлөх саналаа хэлсэн байна. Тэд уг саналын дараа УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт хийх ёстой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм. Ингээд АН дахь отгон фракц “Мөнх тэнгэр” УИХ дахь АН-ын бүлэгтэй цаашид хамтран ажиллахаар болжээ.

 

Ардчилал сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top