МУГЖ С.Жавхлан энэ сарын 7,8-нд “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолт хийхээ зарлан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Улмаар эмэгтэй сэтгүүлчдийг галаа сайн манаж байгаа, тоглолт сурвалжлах эрх хэмээн мандатны оронд тус бүр нэг тоглолтын тасалбар өгөхөө амлав.
Харамсалтай нь тоглолтын тасалбарыг эмэгтэй сэтгүүлчид бус оюутан, эрэгтэй сэтгүүлчдэд замбараагүй гэгч нь тарааж орхисон. Улмаар С.Жавхлангийн амлаж байсан талаар болж цөөнгүй эмэгтэй сэтгүүлч тасалбаргүй боллоо.
Үүнийг дуулсан С.Жавхлан тоглолтыг нь зохион байгуулсан нөхдүүдэд хандан билет өгөөрэй гэхэд өнөөх хэд нь энэ утсаар залгаж аваарай гэж 9988-3031 дугаарыг хэлсэн юм. Өнөөх дугаар руу нь үзэг нэгт нөхөр минь өдөр залгатал орой аваарай гэжээ. Орой нь залгатал 21:00 цагт “Хөх нуруут” төвд ирж аваарай гэж тун их зантай хэлсэн байна.
Харин орой нь залгатал өгөхгүй, завгүй гадуур явж байна гэх мэтийн тайлбар хэлж тасалбар буюу мандатаа харамласан юм.
Зүйр цэцэн үгээр ярих дуртай С.Жавхлангаас МУГЖ-с асууя. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үгэндээ эзэн болохгүй бол юунд худлаа амлана вэ?
Улс төрд орчихоод арай ингээд хуураад байх юм биш биз?
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )