Эрх мэдэл долоовор хуруунд байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

Ямар бэлзэг зүүсэн гэдгээр нь төдийгүй аль хуруундаа зүүсэн байна вз? гэдэгт их утга учир агуулагддаг гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй бүгд л бөгж зүүдэг. Харин сэтгэл зүйчид аль хуруундаа ямар бөгж зүүснээр нь тухайн хүний зан байдлыг тодорхойлж болохыг олж тогтоожээ. Ямар бөгж аль хуруундаа зүүснээрээ бөгжний эзэн өөрийнхөө талаар бусдад мэдээлэл өгч байдаг ажээ.

Мэдээж тухайн хүн ядам хуруундаа бөгж зүүсэн байвал "гэр бүлтэй " гэсэн утгийг илэрхийлдэг гэдгийг бид мэднэ. Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг энэ зан үйл анх уг хуруунаас "хайрын артерийн судас" шууд зүрхэнд хүрдэг гэж итгэдэг эртний египетчүүдээс эх үүсвэртэй гэнэ. Энэ ч үүднээс фараоны үеэс гэрлэсэн хүн бүр шил, шаазан зэрэг төрөл бүрийн материалаар хийсэн хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг байжээ.

Мөн эртний Ромын үеэс эхнэртээ төмөр болон хүрэл бөгж гэрлэлтийн мөнхийн холбооны билэгдэл болгон бэлэглэдэг журам уламжлал болон тогтсон байна. Харин бидний мэдэх хуримын алтан бөгж дөнгөж IIII-V зуунаас л уламжлалтай гэж үздэг.

ТҮҮХИЙН ОН ДАРААЛЛЫН ХҮУДСЫГ СӨХВӨЛ «ЭРХ МЭДЭЛ ДОЛООВОР ХУРУУНД БАЙДГИЙН БАТАЛГААГ ХАРЖ БОЛНО

Үнэт чулуун шигтгээтзй бөгжийг долоовор хуруундаа зүүх нь бардам, эрэлхэг зориггой, эрх мэдэлд тэмүүлэгч зан байдлын шинжийг илэрхийлдэг. "Эрх мэдлийн бөгж"-ийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүдэг хүн ухаалаг, дотроо бодолтой дороо суурьтай, харин зүүн гарынхаа долоовор хуруунд зүүх нь хийрхэгч, эрх мэдэлд шунамхайрагч хүний шинж гэнэ. Цезарь, Догшин Иван, VIII Генрих кардинал Ришелье нар долоовор хуруундаа бөгж зүүх дуртай байжээ. Сонирхолтой нь эдгээр агуу хаад, өөрчлөн шинэчлэгчид зөвхөн долоовор хуруундаа том, үнэт чулуун шиптээтэй бэлзэг зүүдэг байсан төдийгүй зүүн, баруун гартаа хоёуланд нь зүүдэг байсан гэнэ.

ӨӨРИЙГӨӨ «БИ САЙХАН, ХӨӨРХӨН» ХЭМЭЭН ТУНХАГЛАГЧ

Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу нь зүүсэн бөгжний үзэмжийг тодотгож өгөх төдийгүй өөрөө өөртөө таалагддагийн баталгаа болж өгдөг байна. Долоовор хуруунд зүүсэн бөгж эзнийхээ догшин ширүүн зан төрхийг илтгэдэг бол дунд хуруун дахь бөгж өөрийн байр суурийг арай эелдэг зөөлөн байдлаар илэрхийлэгч, гэмгүй "биеэ тоогч"-ийн дүр төрхийг илтгэдэг. Мерилин Монро ч алмааз эрдэнийн тухай дуулж байхдаа дунд хуруундаа эрдэнийн чулуун шигггээтэй бөгж зүүсэн байсан. Мөн үүнд эрдэнийн чулууны хэмжээ, өвөрмөц, дахин давтагдашгүй шинжээрээ бусдын нүдийг хэр унагахаар байна вэ? гэдэг нь ихэд анхаарал татсан асуудал ажээ.

ЭРХИЙ ХУРУУНДАА БӨГЖ ЗҮҮХ НЬ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД УТГА УЧИРТАЙ

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ хуруундаа бөгж зүүх нь өөртөө маш итгэлтэй, ялангуяа сексийн тал дээр асуудалгүй эр хүний шинж ажээ Энэ "нотолгоо" сүүлийн хоёр мянган жил огт өөрчлөгдөөгүй ажээ. Бүр эртний Грек, Ромын үеэс эрхий хурууг эр бэлэг эрхтэний билэгдэл хэмээн үздэг байсан бөгөөд эрчүүд эр хүний нандин зүйлээ хамгаалах гэж эрхий хуруундаа төмөр бөгж зүүдэг байжээ.

Чигчий хуруу бол бидний "бүтээлч чадвар"-ыг илтгэж байдаг хамгийн "бяцхан ном" юм. Нэгэн нэртэй сэтгүүлээс явуулсан судалгаагаар чигчий хуруундаа бөгж зүүх нь жүжигчид, зураачид, загвар зохион бүтээгчдийн ердийн үзэгдэл гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ таны урлагын ертөнцтэй ямар ч холбоогүй нэгэн танил чинь чигчий хуруундаа бөгж зүүдэг бол тэрээр бусдаас онцгой харагдахыг хүсэж тэмүүлдэг төдийгүй авьяаслаг нэгэн байж магадгүй юм байна.
Сүүлийн үед хөлийнхөө хуруунд бөгж зүүдэг моод дэлгэрч байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн утга учир илэрхийлдэггүй бөгөөд бусдаас онцгойрон харагдах гэсэн болон өөрийгөө хэт дээгүүрт тавьдаг хүмүүсийн дур сонирхлоос үүдэлтэй гэж хэлж болох юм. Сэтгэл зүйчид эдгээр хүмүүсийг олны анхаарлын төвд байх дуртай, өөрийгөө бусдаас илүү гэж боддог хэмээн дүгнэжээ. Дундад Зууны үед Европт үзэсгэлэнт бүсгүйчүүд хөргөө зуруулахдаа хөлийнхөө хурууны эхний үенд жижигхэн цагирган гоёл зүүдэг байжээ. Магадгүй энэ моод эргээд ирсэн ч байж мэдэх юм.

За ингээд гоёлоо хэрхэн сонгох талаар энгийн хэпэн зөвлөгөө өгье.

-Зууван, далиу хэлбэрийн засмал чулуутай бөгж гарыг ганган хээнцэр харагдуулдаг.

-Том шигтгээтэй өргөн бөгж намхан нуруутай болон хэтэрхий нарийхан эсвэл богинохон хуруутай бүсгүйчүүдэд зохимжгүй.

-Өсвөр насны охидын хурууг шигтгээтэй бэлзэгнээс илүүтэйгээр нарийн цагирган бөгж чимж өгдөг.

-Нэг хуруунд хэд хэдэн бөгж зүүх нь эвгүй харагддаг.

-Үнэт чулуун шигтгээтэй том бэлзгийг өдрийн цагаар зүүх тохиромжгүй.

Эх сурвалж: "Бизнесийн мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top