Өөрчлөлтийн салхинд өртсөн олны танил эрчүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

1.    Төрийн соёрхолт, дуучин Д.Болд

Рок попын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж, залуусыг үнэхээр байлдан дагуулж чадсан хамтлаг бол яахын аргагүй “Камертон”. 10 жилийн ойн тоглолтоосоо хойш уг хамтлагийн залуус тус тусын уран бүтээлийг хийж эхэлсэн. Гэсэн ч фэнүүд нь тус хамтлагийнханыг нэгдэхийг хүсч, хүлээсээр байсан. “Камертон”-чуудаас урлагт хамгийн үнэнч зүтгэж байгаа нь хамтлагийн ахлагч Д.Болд. Тэрээр “В” продакшнаа байгуулж олон залуу уран бүтээлчдийг гаргаж ирсэнээс гадна “Монгол поп” хэмээх шинэ урсгал нэвтрүүлсэн нь Төрийн шагнал хүртээд буй. Уран бүтээлээс гадна гадаад төрхөндөө үргэлж анхаарлаа хандуулдаг тэрээр хувцаслалт болоод гоо сайхандаа цаг зав гаргахдаа харамгүй ханддаг нэгэн гэж байгаа. Тэрээр угийн сүүхээтэй нэгэн болохоор хүн бүрт төдийлөн анзаарагдахааргүй гоо сайхандаа өөрчлөлт хийсэн. Энэ нь түүний лазер давхраа. Сингапур улсад хийлгэсэн түүний энэ давхраа эдгэхдээ хурдан бөгөөд нэлээд өндөр үнэтэй гэнэ лээ.

2.    Продюссер Б.Чинбат

АНУ-д ажиллаж, амьдарч дэлхийн шилдгүүдтэй нэгэн тайзнаа гарсан хөгжмийн зохиолч Б.Чинбатын өөрчлөлтийг мэдэх хүн цөөнгүй. Түүний нүд урьд урьдийнхаасаа хамаагүй том болсон бөгөөд давхраа хийлгэснээр алдарт жүжигчин Жэки Чантай нэлээд төстэй харагдах болсныг олон хүн хэлдэг. Тэрээр энэхүү өөрчлөлтөндөө өөрөө тун ч сэтгэл хангалуун явдаг гэнэ лээ.

3.    Дуучин ВХ-ын өөрчлөлт

 Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top