“Хаан бууз” Хятадынх гэж үү

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

 Монголын  нэр хүнд бүхий бизнесийн байгууллага   “Хаан хүнс” ХХК-н нэр төрд халдах зорилго агуулаагүй гэдгээ юуны өмнө онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

  “Хаан хүнс” ХХК урд хөршөөс буузаа оруулж ирдэг гэх мэдээлэл манайд ирлээ.  Тодруулбал  “Хаан хүнс” компани урд хөршөөс тогтмол бууз оруулж ирдэг бөгөөд татвар бага төлөх үүднээс  банш хэмээн гаальд мэдүүлдэг гэх.  Тус компани хамгийн сүүлд  цагаан сараас өмнө 120 тонн буузыг банш нэрээр оруулж ирсэн болох нь тогтоогдсон  гэнэ. Энэ талаар  Иргэнийн хөдөлгөөний удирдагч, АН-ын гишүүн О.Магнай өөрийн Facebook-тээ  бичжээ.  Тэрээр энэ талаар хоёр хоног судалж байж уг мэдээллийг олон нийтэд цацсан  байна. Түүний дараа О.Магнай руу   “Манайх зөвхөн жууцайтай баншаа Хятадаас оруулж ирдэг” хэмээн "Хаан хүнс" ХХК-ийнхан  тайлбарласан гэх.   

Арай тус компани бүх бүтээгдэхүүнээ урд хөршөөс оруулж ирдэг юм биш байгаа хэмээх хардлага төрөхийн зэрэгцээ хэд хэдэн сэжигтэй зүйл бодогдов.  

 Хардлага 1.  Өнөөдөр хонины мах 6400-7000 төгрөг,  үхрийн мах /ястай/ кг нь 8000 төгрөг байгаа.  Бууз хуушууранд хичнээн  мах ордгийг  Монгол түмэн мэднэ.  Харин урдаас оруулж ирэхэд харьцангуй хямд төсөр тусдаг бололтой.

Хардлага 2. Мах магнаг болоод байгаа энэ үед бууз баншныхаа хольцонд элдэв  “юм” нэмэх гэхээр Монгол ажилчдын нүдэн дээр асуудалтай тул  “хольцтой” бууз  урдаас оруулж ирдэг  байх гэсэн хар буув.  

Хардлага 3.  Өндөг хуурамчаар хийж байгаа хятадууд  юугаар ч бууз хийж мэдэх улс.   Бидний амтархан идэх дуртай буузыг арай ингэж үйлдвэрлэдэг юм биш байгаа. Хятадууд буузанд кардонон цаас хийж байгаа баримтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top