Шуурхай мэдээ: “Хаан хүнс” ХХК О.Магнайгаас нэг тэрбум төгрөг нэхэмжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

Үндэсний томоохон үйлдвэрлэгч  “Хаан хүнс” компани бууз баншаа Хятадаас оруулж ирдэг хэмээн Иргэний хөдөлгөөний удирдагч, АН-ын гишүүн О.Магнай өөрийн facebook, твиттертээ бичсэнийг Zindaa.mn мэдээлсэн. Төд удалгүй “Хаан хүнс” компанийн менежер н.Мөнх-Эрдэнэ манай редакци руу  холбогдсон юм. Тэрээр: Манайх бууз баншаа Хятадаас оруулж ирдэггүй. Энэ талаар маргааш хэвлэлийн хурал хийж мэдэгдэнэ. Бид Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайг шүүхэд өгөхөөр болсон. Нэг тэрбум төгрөг нэхэмжилнэ. Танай сайт энэ талаар олон нийтэд мэдээлснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүйг  албан ёсоор анхааруулъя гэв. Харин О.Магнай өөрийн facebook- тээ  “Хаан хүнс” биш “Хан хүнс” гэж  гаалийн газраас  ярьж байна хэмээн залруулга гаргасан байлаа.   О.Магнайгийн facebook рүү  ЭНД ДАРЖ  холбогдоно уу.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top