Улсын драмын эрдмийн театрынхан өнгөрсөн жил олон түүхэн жүжиг тайзнаа амилуулсан бөгөөд үүний нэг нь зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжиг. Найруулагч Б.Наранбаатарын найруулсан энэхүү бүтээл энэ жилийн “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй гэнэ. Театрын тайзан дээр тавигдсан цагаасаа л суддаач шүүмжлэгчдийн анхаарлыг татсан энэ жүжигт муза атгах олон дүр байгаа. Үүний нэг нь гол дүр Модун Шаньюй. Өөрөөр хэлбэл Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан тавьсан “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрдэнэбилэгт энэ жилийн муза тун ойрхон харагдаж байгаа гэхэд нэг их хилс болохгүй биз ээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )