Хүлээхийн жаргал хулхидуулахын зовлонг эдлүүлэгч

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

Улстөрийн тавцанд ганцхан том харайлтаар орж ирсэн "тэнгэр заяат" хүмүүсийн нэгд УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг багтаадаг. 2004 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан тэрбээр хаа очиж 2008 онд нэг их зоволгүй гарч ирсэн. Гэхдээ сонгогчдоо Япон руу явуулна, гэр хорооллын амьдралд дасан зохицож, сонгогчдынхоо дунд байж, тэдний төлөө ихийг хийнэ хэмээн олны сэтгэлийг уяртал ярьж байсан билээ. Одоо тойргийнхон чинь Япон явах гэж бэлтгэлээ базаачихаад хэзээ нисэх вэ гэж хүлээж суугаа гэнэ. Хариуг нь хурдан өгөхгүй бол бөөн хүлээлт үүсчихэж, цаана чинь. Хүлээхийн жаргал гэдэг ч хулхидуулахын зовлон гэж бас байдаг. Асуудлаа хурдан шийдээрэй.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top