С.Жавхлангийн цагаан сарын бэлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07


 

  Дуучин  С. Жавхлан  өвөг дээдсийн  өвлүүлэн үлдээсэн  Монгол  ёс заншлыг алхам тутамдаа биелүүлэхийг эрхэмлэдэг нэгэн.  Өнгөрсөн жил хэд хэдэн аймагт зохион байгуулсан   “Тулганы гал бадраах ёслол”-оо энэ жил ч үргэлжлүүлэх  гэнэ.  Юутай ч гадны орны бараа бүтээгдэхүүнд сүжиггүй гавьяат маань сар шинээр ирсэн зочиддоо элдсэн хурганы арьсыг уутанд нямбайлан хийж хуруудын хамт бэлэглэсэн аж.  Араг түшүүлж төрүүлсэн бяцхан үрсдээ ааруул ээзгий байнга өгдөг болохоор гавьяатын хүүхдүүд чихэр идэж сураагүй гэдэг. Сар шинээр чихэр иддэггүй хүүхдүүдэд нь ноён Бондгорын аав ээж чихэр бэлэглэн идүүлэх гэж аав ээжийг нь сандаргаад авсан сурагтай. Мартын 8-ны энэ өдрүүдэд тоглогдох  “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй.  Энэхүү тоглолтоос олсон  орлогоороо  өрх толгойлсон буюу олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг баярлуулан  тус бүр нэг сая төгрөг тараахаар болсон билээ.   МУГЖ  С.Жавхлан  энэхүү санаачлагаараа цөөнгүй ээжүүдийн баяр дээр баяр нэмэх  бололтой.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top