S outlets brand shop Хаврын big sale зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баярыг тохиолдуулан бүх нарны шил, рам 40%, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүндээ 10%, бусад бүх бараандаа энэ сарын 18-ныг дуустал 30%  болгон хямдрал зарлаж байна.

Нарны шилний хэлбэр нүүрний тань хэлбэрийг зөв засч, таныг илүү дэгжин, хээнцэр харагдуулах ёстой. Хамгийн гол нь нүдний шилний дээд хүрээ нь хөмсөгний шугамтай тэгш хэмтэй байх ёстой. Хэрвээ та шаргал үстэй бол хар, алтан шар, мөнгөлөг саарал өнгийн хүрээтэй шил сонгоорой. Харин та хар, хүрэн, хүрэн улаан үстэй бол бор, улаан, алтан шар хүрээ зохино. Цайвар шаргал үстэй хүмүүст шар, алтан шар өнгийн хүрээтэй байвал гоёмсог харагддаг. Нарны шил хэмжээний хувьд том байх тусам нүүрний арьс, зовхийг тоос шороо, хэт ягаан туяанаас хамгаалах нь чадвар нь их болдог гэнэ. Тав тухыг хангах зориулалттай нүдний шил нь өдөр тутам хэрэглэгддэг шил юм. Шил нь CR-39 маркийн пластикаар хийгдсэн байвал сайн. Гэрэл бууруулах чадвар нь 50% - аас илүү байх ёсгүй. Эсвэл “хамелеон” шилтэй байж болно. Ийм шил эргэн тойрны гэрлээс хамаарч “ажилладаг”. Мөн дээд хэсгээрээ бараан, доогуураа тунгалаг шил байсан ч болно. Өнгөний хувьд уламжлалыг дагасан нь дээр: хар саарал, хүрэн, эсвэл ногоондуу өнгүүд нүдэнд хамгийн тохиромжтой.

Манай дэлхийн хамгийн алдартай Dolce and Gabbana, Gucci, Chanel, Dior, Ferrari, Fendi, Bulgari, J Lo, Cartie, Ray Ban брэндийн хамгийн чамин ганган шинэ загварын шилнүүдийг урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан мөн Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан 40% хямдаруулан хэрэглэгч залуус та бүхэндээ бэлэг барьж байна.

Түүнчлэн дэлхийн алдартай брэнд болсон төрөл бүрийн тансаг үнэртэй усыг санал болгож байна. Манайд дэлхийн хамгийн алдартай Dolce and Gabbana, Gucci, Chanel, Dior, Hugo boss, Bulgari, Burberry, Сalvin Klein гэх мэт таныг илэрхийлэх үнэртэй усыг мөн санал болгож байна. Монголын зах зээлд хамгийн хямдаар худалдаалах бодлогыг барьж ажиллаж байгаа танд 10% хямд үнийн баталгааг бид олгож байна.

 Үнэртэй ус нь тухайн хүний гадаад төрх, зан төлөвтэй хосолж, эерэг талуудыг тодруулдаг төдийгүй үүнээс үүдэн таныг бусад хүмүүс үнэлж, цэгнэдэг байна.
• Үнэртэй усыг хэт их түрхэх нь тохиромжгүй. Мөн элдэв үнэр холилдуулан үнэртүүлэхгүйн тулд таны хэрэглэдэг үнэртэй ус, цэвэрлэгч шингэн, дезодорант зэрэг нь бүгд нэг төрлийнх байх учиртай гэнэ.
• Усанд орсныхоо дараа биеэ чийглэг байх үед нь үнэртэй ус түрхвэл удаан хадгалдаг байна.

Дашрамд хэлэхэд, сексуальний бүсгүйчүүд хурц, тод үнэртэй сүрчгэнд илүү дурладаг гэнэ.

S outlets дэлгүүр нь нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон спорт тасаг, гутлын тасгийн бүхий л бараандаа 30% болон хямдарч хэрэглэгч та бүхэндээ хаврын big sale зарлалаа. Худалдаа энэ сарын 18-ыг дуустал үргэлжилнэ.

Утас: 91039988, 91049988

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top