Ц.Төмөрбаатарын бурхад

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

Цалгисан их авьяастай, тэр хэрээрээ омголон, бардам ааштай Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрбаатар 25-тай цэл залуудаа Төрийн шагналыг буцааж байсан цөс ихтэй эр. Олон жил гавьяа шагналгүй, зах зээлийн ороо бусгаа үед бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан үе түүнд ч бий.

Харин билэг их авьяастай энэ эрийг дахин амьдруулсан ачтай бүсгүй бол түүний одоогийн гэргий Отгончимэг. СУИС-ийн багш байхдаа баахан дураараа оюутандаа сэтгэл алдарч удалгүй амьдрал хувь заяа холбосон нь Төмөрбаатар залуу эхнэр авлаа хэмээн гоочлуулахад хүргэсэн.

Харин мань эр угийн ёжтой зангаараа “Тэгж ярьвал миний аав ээжээс 24 насны зөрөөтэй байсан. Бидний өвөг дээдэс яагаад залуу хатан авдаг байсан уламжлалыг бодох ёстой”, харин хэнз охиныхоо тухай “Би аавынхаа 51-тэйд, Төмөрхуяг 58-тайд нь гарсан. Тэгэхээр надад удам байна, Миний охин хэнз биш, дахиад хүүтэй болмоор байна. Надад удам залгах хүү хэрэгтэй” хэмээн омог бардам өгүүлсэн. Үнэхээр Ц.Төмөрбаатараас өөр ингэж ил цагаан ярих хачин нөхөр байхгүй биз. 

“Чингис хаан”-ы Жагаа гавьяатын “Шувууд нутаг буцах болоогүй” дууны клипэнд тоглож жүжигчний авьяас, бүсгүй гоо сайхнаа гайхуулаад авсан Отгончимэг хатагтай жинхэнэ мяндсан ухаантай, дайчин бүсгүй. Ийм омголон, өөрийнхөөрөө эрийг арганд оруулж, амьдралд дахин дурлуулсан тэрээр хувийн бизнес хийдэг бөгөөд ноён Ц.Төмөрбаатар уран бүтээлээс өөр зүйлд санаа зовохгүйгээр амьдардаг. Түүгээр ч барахгүй дүү Ц.Төмөрхуяг нь бэр эгчийнхээ найз мөн л бизнесмэн бүсгүйтэй хамт амьдарч байгаа бөгөөд энэ бүхнийг зохицуулах нарийн ухаан Отгончимэг хатагтайнх байсан гэдэг. 
Тэдний хэнз охиныг нь Биндэръя гэдэг бөгөөд аавтайгаа жигтэйхэн адилхан тэрээр урлагийн сургуульд суралцдаг

Эх сурвалж: www.grandnews.mn/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.21.120) 2015 оны 08 сарын 29

Наад Төмөрбаатар чинь зөндөө хүүхэдтэй. Таван авгай сольсон тавьтиргүй нохой шүү дээ

0  |  0
Top