Ядарсан, өвдсөнөөс болоод зарим хүний нүдний зовхи доогуур хөх туяа татдаг. Харин энэ удаа эрүүл мэндийн бус гоо сайхны зөвлөгөө өгөх тул нүдээ “таг”-луулсан өрөөсөн нүдтэнүүддээ хэрэг болох хэдэн үг хэлье гэж бодлоо.
Хөх “тень”-иэр “гангардаг” хүмүүсийн тоонд: өмхий найркагаа булаацалдсан гудамжны “хаан”-мал болох орон гэргүй архичид, клиентээ “сэгсэрдэг” биеэ үнэлэгчид, таслан зогсоох арга хэмжээний үед мэргэжлийн алдаа гарган танхайчуудаас “шан” авсан цагдаа нар, хүнээс мөнгө зээлээд өгөхгүй “гол”-ордог зальхайчууд, гудамж орцны “бөгс нь хорссон” дэггүй банди нар, эхнэрээ “араар нь тавиад” хадам ахаасаа “шийтгэлийн арга хэмжээ” авсан хормойн салхитнууд, бага даргаасаа “ухамсарын шанаа” хүртсэн шинэкоовууд, боссынхоо “хайрыг даахгүй” охиныг нь “оролдсон” бие хамгаалагч, дэлгүүрийн орлогоос “хумсалсан” шинэхэн манаач, галзуугийн эмнэлгийн тарианы сувилагч, буруу замаар будаа “тээсэн” таксины жолооч, өдөр шөнөгүй хэрүүлийн “ажил”-тай гэрийн авгай, хойд эцгийн энэрэнгүй “хайр”-аар чимэглэсэн дагавар хүү, ухвар мөчид эхийн “чимээгүй тамлалд” доромжлуулсан бяцхан охин, долоон сарын нэгний хэргээр “До” яамны мөрдөнд залрагсад, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ...р ангийн хүмүүжигч, хүүхдийн асрамжийн төвийн хаяггүй жаал... гээд олон “үйлчлүүлэгч” нар бий.
Багаас нь яривал цэцэрлэгийн бацаанууд хүртэл каашаа булаацалдаж “үзээд” нэгнийгээ хөөрхөн “тень”-дсэн байх тохиолдол бүртгэгджээ. Сургуульд ангийн “атаман” болохын төлөө “нэг”-ээсээ л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана шүү дээ. Жаахан томрохоороо охид “булаацалдаад” явж өгнө. Байрандаа “нөлөөгөө тогтоох” гээд бас балбалцана... Хууль тогтоох эрх үүрэгтэй парламентчид ч “идсэн уусанаа”-раа хоорондоо талцаад нэгнийхээ нүдийг таглана. Тэр үед нь телевизийн шууд сурвалжлага техникийн саатал болж “тагларна”.
Элээсэн оймсныхоо “элэгдсэн” туршлагаас харж байхад нүдээ хөх тениэр “гоёсон” хэн ч гэсэн тэгсэн ингэсэн гэж үнэнээ хэлэх нь ховор. Ширээ мөргөчихлөө, хальтирч унаад... юманд цохичихлоо гээд янз бүрээр аргална. Тэнгэрээс чулуу нисэж ирээд цохьсон гэж “залах” нь халаг. Сандарсандаа “солирын хэлтэрхий” мөргөлөө гэж хэлэх шахна. Хөвгүүд болсон хойно шазуур зуугаад хэзээ ч үнэнээ хэлэхгүй. Үеийн нөхрөө дийлэхгүй гарын “амт”-ыг нь үзчихээд, ичихдээ шал өөр юм ярина...
Мань ч бас “хадуураад” явчихлаа. Зөвлөх зүйлдээ оръё. Миний зөвлөгөөг хүлээгээд нүд нь хөхөрч, бундайтал хавдсан хэн нэг нь яахаа ч мэдэхгүй ёолоод байж байгаа ч билүү... Жаахан тэсээрэй. Хэлэх гэтэл хэлэх юмаа мартчихлаа. Нэг... хоёр... гурав... Арайхийж саналаа. Ойрд нүдэндээ “тень” тавиулаагүй, мартах дөхжээ. Юуны түрүүнд та нүдэндээ хэн нэг ууртай тэнэгээр “тень” тавиулах ёстой. Нүд чинь “таг”-лараад халуу оргиод, ухархайгаар чинь хатгаад “сайхан” болноо... Нүд харанхуйлаад... толгой эргээд... нэг хэсэг “сайхан” болдог юм.
Толгой хөдөлж, бөөлжис цутгах ч тохиолдол байдаг. Харин шүдээ зуугаад тэсэх хэрэгтэй. Нэгэнтэй хариугий нь өгч чадаагүй болохоор хувь заяатайгаа эвлэрч, хөх “нүд”-ээрээ “гоёж” сур. “Монгол”-оороо л гоёсон байна шүү дээ. Юундаа ичдэг юм бэ, төрхгүй хүний төрийн тэмдэг гэж өвөө эмээ чинь өхөөрдөнө. Толинд хар. Юу нь муухай байна? Эр хүний л хүртдэг нударган боовны шорвог “амт” шүү дээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )