01.Гоёл чимэглэл
Бvсгvйчvvдийн хамгийн “дотны найз”-ыг алмааз гэвэл бvгд санал нийлэх байх. Тэгвэл яг тэр хvсээд байгаа зvйлийг нь МАРТ-аар бэлэглээрэй. Энэ нь таны зиндааг илэрхийлнэ. Ээмэг, бөгж, бугуйвч, хvзvvний зvvлт гээд сонголт их бий. Хэрвээ та бvсгvйтэйгээ гэрлээгvй байгаа бол заавал vнэтэй зvйл хэрэггvй шvv. Зөвхөн зvрх сэтгэлээ илэрхийлсэн байж болно шvv дээ.
02. Романтик оройн зоог
МАРТ 8-ныг хайрттайгаа нэгэн сайхан ресторанд оройн зоог барих хамгийн сайхан бэлгийн нэг. Тансаг орчин, амтат хоол, эгшиглэнт хөгжим, тэгээд дээр нь халуун дотно яриа… vнэхээр гайхалтай даа. Хамгийн дотно харьцаа тэнд л vvсдэг. Тэгээд зоог барьсны дараа та хоёрыг бvхэл бvтэн шөнө хvлээж байна…
03. Тоглолт
Хэрвээ ресторанд суух нь хөгжилтэй, “галзуу” найз охинд чинь уйтгартай мэт санагдмаар байвал арай өөр халуухан газрыг зориорой. Загварын шоу, мьюзикл сэтгэл их хөдөлгөнө. Харин жvжиг сонгох нь тийм ч таатай биш байх. Тэнд бvгд биеэ бариад, юм бодоод суучихдаг. Тасалбар дээрээ бэлэг тавиад өгөхөө мартав аа.
04. Ваар.
Хачин санагдаж байж магад. Гэхдээ тэрээр өглөө болгон дотор нь сарнай байх ваарыг хараад чамайг санах болно. Гадна зураг нь ямар ч байж болно шvv дээ. Зvрх, та хоёрын зураг, сахиусан тэнгэр, хайрын захиагаа хvртэл вааран дээр бичvvлж болно. Тэгээд тийм сайхан зvйл дотор амьд цэцэг байна гээд төсөөл дөө.
05. Загварын сэтгvvл захиалж өгөх.
Найз бvсгvйдээ загварын сэтгvvл захиалаад өгөөрэй. Гэхдээ шилдгээс нь… Ямар их баярлахыг нь хараарай. Тэд загварт дуртай. Жинхэнэ орчин vеийн залуугийн сонголт. Тvvнийг vзсэнээр бvсгvй тань орчин vетэй зэрэгцэн алхах болно. Тэгээд ч ийм бэлэг нь удаан хадгалагдана, бас vргэлжилнэ. Хэдэн сар, эсвэл жилээр ч танд баярласан хэвээрээ л байна.
06. Хай-тех
Ноут-бук моодонд орсон цаг шvv дээ. Эсвэл гар утас, МР, бvр флаш ч байж болно. Одоо бvсгvйчvvдэд зориулсан “хөөрхөн” загварууд их болсон. Тvvгээр хайрт тань багагvй ажлаа амжуулна шvv дээ.
07. Романтик аялал
Хамгийн романтик сэтгэгдэл төрvvлэх бэлэг. Гэхдээ хоёулаа л замд гараарай. “Шавар” хэрэггvй ээ, цаадах чинь дургvйцнэ. Аяллаа зөвхөн тvvндээ, бас өөртөө зориул. Гадаад руу аялах болжээ, сvvлийн vед. Тэгвэл Арабын наран шарлагын газар, Францын нийслэл, Италийн венецианы vдэш, Австрийн уулс гээд хаашаа явах нь таны сонголт. Нутагтаа, эсвэл хотоос гарах амархан ш дээ. Шатахуун ч гайгvй болчихож. Хотын гашуун утаанаас гарах дургvй байгаа юм биш биз дээ, залуус аа.
Ингээд мэдээж хамгийн гол бэлэг сарнай цэцгийн баглаагаар энэ бvхэндаа “амт оруулаарай”. АМЖИЛТ ЗАЛУУС АА.
Сэтгэгдэл ( 0 )