Хонь
Өнөөдөр элдэв хүндрэл бэрхшээл эсвэл боловсон хүчний таагүй халаа сэлгээнд бэлэн бай. Удирдлага хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргахгүйн тулд бүхнийг эрүүл саруул ухаанаар тооцоол бусдын зөвлөгөөг бүү дага.
Үхэр
Ирээдүйн төлөвлөгөө зохио. Худал хуурмаг байдлаас залсхий, аливаа нөлөөнд өртөмтгий байх магадлалтай. Тиймээс бизнес болон чухал асуудлаа хойш тавьж, өнөөдрийг өөрийн таашаалд зориул. Гадагш гарч, музей театраар зугаал. Хүүхдүүдээ цэцэрлэгт хүрээлэнд аваач. Хайрлаж явдаг хүнтэйгээ байгалийн үзэсгэлэнт газраар явах нь тааламжтай. Сүнсний болон улс төрийн цугларалтын улмаас нийгмийн ажилд сайн дураараа оролцоход хүрэх байх.
Ихэр
Оюутан сурагчид шалгалтаа амжилттай өгнө. Ялангуяа өглөөгүүр. Энэ өдөр ажилдаа хэн нэгэнд анзаарагдахыг хүсвэл сайхан хувцаслах хэрэгтэй. Тэгвэл өөрчлөлт ихэснэ. Ганцаараа ажиллахын оронд багаар ажиллахад амжилтад хүргэнэ. Зарим нэг тань өөрийгөө багийн ахлах ч байж чадах хүн гэдгээ харуулж чадна. Хүмүүс таны бусдыг төлөөлөн ярих чадварыг үнэлнэ.
Мэлхий
Өнөөдөр сонссон бүхэндээ итгэх хэрэггүй. Ямар нэг хууль бус зүйлд орооцолдох магадлал тун өндөр байна. Үнэндээ бол дохиоллын системээ ажиллаж байгаа эсэхийг дахин нягталж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь зөв шүү. Төсөөлөн бодох чадвар чинь сайн байгаа тул бүх зүйл бодсноос чинь ч илүү байна. Хэрвээ боломжтой бол хөшигний ард ажиллаарай. Тэгвэл та бусдын нөлөөнд автах болон анхаарлыг нь татахаас хол байж чадна.
Арслан
Нар бархасбадь гарагтай нэгдэж, таны идэвх зүтгэлийг нэмнэ. Та жижиг сажиг зүйл хийн өдрийг өнгөрөөх боловч эцэст нь сэтгэл санаа сэргэх болно. Таныг үнэлдэг хэн нэгэнтэй хамт байх нь чухал санагдана. Шинэ сонирхол, таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд, учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод.
Охин
Бусад хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл таны шийдвэрүүдэд нөлөөлнө. Та хүмүүст туслах хэмжээнд ч бай, үгүй ч бай өөрийнхөө чадах бүхнээ хийнэ. Ямар нэгэн хүнээс тусламж авахдаа санаа бүү зовоорой, учир нь тэд танд хариу барихад бэлэн байна. Хамт олны ажил одтой байх болно. Хэрвээ та хэн нэгний өмнөөс үг хэлэх хэрэг гарвал ямар ч саадгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Хичээл чармайлт тань бүтэлтэй болох эсэх нь яг одоо шийдэгдэх магадлалтай.
Жинлүүр
Хэрвээ чи зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг нэгэнт л хийсэн бол үүний төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Танд идэвх зүтгэлтэй байдал нэмэгдэж, гэр орныхоо эргэн тойронд янз бүрийн зүйлс хийж эхлэнэ. Ажилд орох өргөдлийг тань хүлээн авч та нарын заримд нь шинэ ажил санал болгоно. Бүсгүйчүүд энэ өдөр дур булаам байж бүхний анхааралын төвд байх болно.
Хилэнц
Өөртөө итгэлтэй байх байдал чинь өндөр байх бөгөөд энэ сарыг дуустал ийм хэвээр байх төлөвтэй байна. Хэдийгээр өнөөдөр зарим нэг асуудал гарах боловч үүнийг тоолгүй цаашаа алхаарай. Та өөрчлөлт бол татгалзах зүйл биш та өөрийнхөө л байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Аялалд явж болзошгүй. Өөртөө болон хамтрагчдаа тохирохоор аяллын төлөвлөгөөг гаргаарай. Гэртээ болон гадаадад суралцах тэтгэлэг хилэнцүүдэд олгогдоно. Мэтгэлцээний багт байгаа хүмүүс өөрийнхөө хүчин чармайлтанд сэтгэл хангалуун байх болно.
Нум
Бизнесийн харьцаа холбоо танд хэрэгтэй дэмжлэгийг өгнө. Харин эмэгтэй хүнтэй холбоотой харьцаанд хүндрэл учирч магадгүй. Таны ээж , охин сэтгэлийн дэмээр дутаж байж магадгүй. Тэд сэтгэл санааны хямралд орсон байвал тусалж, ганцаардмал байдлаас гаргах нь зөв. Та дотно харьцааг үүсгэх романтик оройн хоол төлөвлөөрэй.
Матар
Гэр бүлийн амьдрал болон ажил мэргэжлийнхээ хоорондын аз жаргалтай тэнцвэрийн эрэл хайгуул чинь одоо боломжгүй болж магадгүй. Яг одоо хамгийн чухал зүйлийг барьж байх хамгийн том бооцоо чинь. Бүх зүйл нэгэн адил байдаггүй, тиймээс ямар ч шийдвэр гарсан зөвхөн өнөөдөртөө л зориулагдах болно. Хуулийн тулаан таны толгойд нүүрлэж стресст оруулна. Бие, сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хийвэл сайн.
Бумба
Өнөөдөр маш олон жижиг асуудал үүснэ. Тогтвортой байх нь аливаа зүйлийг хийх сайн арга зам болно. Ажил дээр зөрчил үүснэ. Бусад хүмүүс таныг шаргуу ажилладгийг ойлгоно. Ажилсаг ээжүүд гэр бүлийнхээ хэрэгцээнд өөрчлөлт хийхэд тохиромжтой. Найз нөхдөдөө аливаа ажил санал болгохдоо юу хийж буйгаа сайн бод. Хэрэв тэр хүн найдваргүй хүн бол танд л муу юм болно.
Загас
Энэ өдөр гүн гүнзгий бодлогошрол таныг хүчтэй эзэмдэнэ. Хүн болгоны хэрэгжүүлдэг төслийг хийх нь танд магадгүй дайн тулааныг авч ирнэ. Ганцаараа үүрэг даалгаварыг гүйцэтгэснээс багаар ажиллахад дөхөмтэй. Хэрэв хэн нэгнийг урмаар тэтгэвэл та шагналаа амсана гэдгийг санаарай. Зорилготой байж байгаад амжилтанд хүрсэн хүмүүс харин таныг энэ өдөр зоригжуулан урамшуулна.
Бэлтгэсэн Н.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )