Залуучуудын хөгжлийн полиси төвийн үйл ажиллагааг сэргээхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 09

2012 оны 03-р сарын 07-ны өдөр буюу шинийн 15-ны билигт сайн өдөр монголын залуучуудын хөгжлийн Полиси төвийг үүсгэн байгуулагч Д.Оюунцэцэг тус төвийн тамга гэрчилгээг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатад хүлээлгэн өглөө.

Полиси төв нь анх Монголын Залуучуудын Холбооны санаачилга, дэмжлэгтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд оюутан залуучуудын хэмжээнд сургалт, судалгааны ажил эрхэлдэг томоохон төвүүдийн нэг юм.

Ийнхүү Полиси төв Монголын Залуучуудын Холбоотой хамтран ажилласнаар, залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлын талаар өргөн  хүрээнд судалгаа, сургалт  явуулах боломжтой болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top