2012 оны гуравдугаар сарын 12-нд буюу ирэх даваа гаригийн 12 цагт МҮОНТ-ийн мэдээллийн танхимд МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хэвлэлийн хурлын үеэр долдугаар сарын нэгний үйл явдлын талаар мэдээлэл хийх юм байна. Дашрамд дуулгахад Н.Энхбаяр нь энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болох цагдаагийн дарга нарын шүүх хурлыг ил тод нээлттэй явуулах хүсэлтээ УИХ-ын дарга болон бусад нэр бүхий гишүүдэд гарган явуулжээ. Уг хүсэлтдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн онц байдал зарласны дараа хийсэн ажил болох, онц байдлын шуурхай штабын шийдвэрүүд, ажлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл зэргийг улсын нууцын зэрэглэлгүй болгож өгнө үү гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )