Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр “Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхдүүд нь улс эх орондоо авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулж яваа эгэл жирийн сайхан ээжүүдийг алдаршуулж, “Буянт ээж”-ээр өргөмжилдөг уламжлалтай юм. Энэ жил 2012 оны “Буянт ээж”-үүдээ шалгаруулан өргөмжилж, дүүргийн эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг 2012 оны 03 сарын 9-ний өдөр зохион байгуулан, нийт 2200 эмэгтэйчүүдийг хамрууллаа. Дүүргийн хороо бүрээс шалгарсан “Буянт ээж”-үүддээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тэргүүтэй удирдлагууд хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан, өдөрлөгт оролцсон нийт эмэгтэйчүүддээ МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай, МУГЖ Г.Батбаяр нарын хамтран тоглосон “Миний л үзэсгэлэн гоо” тоглолтыг үзүүлж сонирхууллаа.
Сэтгэгдэл ( 0 )