Хятадын Чендугийн техникийн их сургуулийн оюутнууд нэгэн загварын шоуг зохион байгуулав. Энэ үеэр оюутнууд өөрийнхөө шинэхэн бүтээлийг толилууж байна хэмээн их л сүрхий тайлбарлаж байсан ч тэдгээр загвар нь “Victoria’s Secret”-ийн хувцас, сахиусан тэнгэрүүдийн алхааг хүртэл дуурайжээ. Энэ нь зарим элэг нэгтнүүдийнх нь эгдүүцлийг хүргэж, Хятадын интернэт сайтуудаар шуугиан тариад байна. Загварын ертөнцөд хөл тавихдаа анхны алхмаараа бусдыг дуурайж байгаа хүмүүсийн ирээдүй бүрхэг байна даа.
Сэтгэгдэл ( 0 )