МУГЖ дуучин С. Жавхлан 2008 оны 7 сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл болон, өрх толгойлсон ээжүүдэд тоглолтын орлогоосоо тус бүр сая төгрөг хандивлалаа.
Тэрээр хэлэхдээ би өнчин хүн эцэг эхээ алдах зовлонг туулсан болохоор өөрийнхөө зүгээс бага ч болов тусалья гэсэн үүднээс тус арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогоор 21 аймгийн өрх толгойлсон эхчүүд болон амь үрэгдэгсдийн гэр бүлд мөнгөн тусламж үзүүллээ.
Амиа алдсан Доржсүрэн, Мөнх-Эрдэнэ, Ганбаатар, Энхбаатар, Батсайхан, нарын гэр бүл, мөн Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн М. Тамара нар хүрэлцэн ирж дуучинд талархаж буйгаа хэлж байв. Дашрамд дуучин С. Жавхлан сонгуульд оролцох бодолгүй байгаа талаар энэ үеэр хэлж байлаа.
Ч. Батцэцэг
Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )