“Амьдралын амт”, “Буруу эргэлт”, “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” гээд хэд, хэдэн дэлгэцийн бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Э.Ууганбаярыг чадвар, чансаагаа харуулж яваа шинэ цагийн “нийслэл хүү” хэмээдэг.
Саяхан СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан түүнийг жүжигчнээс илүү хөтлөгчийн карьер хөөж амжилтанд хүрсэн гэх хүмүүс ч байдаг. Тиймдээ ч Ууганаа реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, баар саванд хүртэл шоу хөтлөх санал байнга хүлээж авдаг гэнэ. Харин тэр кинонд ихэвчлэн охид, бүсгүйчүүдийг араасаа гүйлгэсэн гол дүрд тоглодог ч амьдрал дээрх бодит Ууганбаяр тийм ч царайлаг эр биш аж. Ямар сайндаа л продюссер нь түүнийг хүүхнүүдийн эрлэг, бүсгүйчүүдийг хуйлруулдаг дүрд тоглуулчихаад дараа нь “Ямар сонин юм. Чи тийм царайлаг биш. Жижигхэн нүдтэй, өндөр биш, майжиг” гээд шүүмжилдэг сурагтай. Ямартаа ч Ууганаа “Эрчүүд сармагчнаас бага зэрэг царайлаг байхад болно” гэдэгтэй санал нийлдэгээ өөрөө хэлсэн шүү.
Grandnews.mn
Сэтгэгдэл ( 0 )