Тураах шөлний дэглэм

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 10



АНУ-ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Энэ эмнэлгийн санал болгодог тураах аргуудас хамгийн шилдэг нь өөх шатаагч "сонгины шөл" юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэлд хэрэглэх нь бий. Учир нь бие организмын бодисын солилцооны явцад үүссэн хорыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр тэжээх зориулалттай аж.


Энэ шөлний дэглэмийг танилцуулъя. Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч дэглэм л юм хойно хатуу биелүүлэхийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, идэх тусмаа их өөх шатаж арилна. Орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг найрлагыг нэмж хасаж болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна.

Хэрэв энэ дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5-8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар бялхаж, энерги буцалдаг онцлогтой! Хэрэв доорх шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй.

Орц:
1 ширхэг дунд зэргийн хэмжээтэй байцаа
6 ширхэг бөөрөнхий сонгино
3 ширхэг улаан лооль
2 ширхэг ногоон чинжүү
Нэг багц ногоон майльз (сельдерей, celery)
Давс, перец

Хийх арга:
-Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж саванд хийгээд ус хийнэ. Давс перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол чанана.

Нэг дэх өдөр:
Өдрийн турш дээрх шөлөө, дуртай жимстэйгээ хавсаргаж иднэ.(гадилаас бусад). Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, гэвч голчлон ус уу.

Хоёр дахь өдөр:
Дээрх шөлийг ногоотой хавсаргаж иднэ. Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусдыг сонгоорой. Энэ өдөр жимс идэхгүй. Зөвхөн цадталаа хүнсний ногоо, шөл хоёроо л иднэ. Чанасан, түүхий, даршилсан - ямар ч хэлбэрээр идэж болно. Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идээрэй. Мөн энэ өдөр 8 аяга ус уу.

Гурав дахь өдөр:
Энэ өдөр шөл, жимс, ногоо гурваа хавсарч иднэ. Хүссэнээрээ идэж болно. Төмс идэхгүй. Мөн усаа ч мартаж болохгүй.

Дөрөв дэх өдөр:
Өдрийн турш шөл, жимс, тослоггүй сүү, 3 ширхэг гадилаар хооллоно. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их хэмжээний ус ууна.

Тав дахь өдөр:
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаах лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ тамшаалан иднэ. Энэ өдөр хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.

Зургаа дахь өдөр:
Шөл, үхрийн мах, ногоо (ялангуяа ногоон навчит ногоо) иднэ. Цадталаа таашаалтайхан иднэ. Мэдээж ахиухан ус!

Долоо дахь өдөр:
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна. Энэ өдрийн төгсгөлд - хэрэв та бүх дүрмийг барьсан бол - та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж, өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо харин хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан сайхан галбираа хадгалж явах үүрэг л танд ноогдлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top