Онигоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 11

Бадарчин айлд хоножээ. Нөхөрт гараагүй залуу хүүхний орны урдуур унтаж таарч гэнэ. Шөнө хүүхэн рүү гараа явуулсанд "Болиоч, зүгээр унтаач" гэж хүүхэн орилжээ. Бадарчин тайвнаар дуугарсан нь:

-Суниаж байхад горьдов оо.

 

***

Үзэгчид ээ, анхаараарай. Одоо манэай мисс бүсгүй "Хамгийн сүүлд сайхан сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу вэ?" гэдэг асуултанд хариулна.

-Юу л даа. Ялаа хүртэл шохоорхож эргүүлээд байх юм.

-Ялаа юу?

-Тийм ээ, ялаа.

-Ялаа ч үнэр андуурдаггүй амьтан шүү гэж хөтлөгч юу хэлж байгаагаа мэдэхгүй ухаан жолоогүй хөөргөсөнд мисс "Баярлалаа" гэжээ.

 

***

-Үгүй ээ энэ үнэ хямдралын реклам хүмүүсийг мөн хошгируулж байнаа.

-Тарвага агнахыг хориглосон юм чинь та нарыг л хошгируулахаас өөр яахав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top