Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Улаанбаатар импексийн хажуугийн төмөр замын гарман дээр Daewoo 540 маркийн автобус сэлгээний PM21250 маркийн гал тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр 20.55 цагт гарлаа.
Ослын улмаас хоёр зорчигч хүнд гэмтсэн байна. Тухайн үед автобус дүүрэн зорчигчтой явж байсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар автобусны жолооч гармаар амжих байх гэж бодоод гартал ийм осол гарсан гэсэн юм. Тиймээс ЗЦГ-аас жолооч нарыг замын хөдөлгөөн, гарам гарцан дээр хянуур байж, замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.
www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )