“Гоёл”-ын тайзнаа албан ёсоор ТОП модель хэмээх өргөмжлөл цол хүртээгүй ч супермоделийн энд хүрчихсэн титэмгүй топууд манайд байдаг нь сайхан юм даа. Ер нь сайн дураараа топ модель өргөмжлөл өгчихсөн загвар өмсөгчид цөөнгүй байдаг. Юун түрүүн ахмад үеийн загвар өмсөгч Ариунааг онцлох нь зүй.
Загвар өмсөгчийн сонгодог харьцаа хэмээх 90*60*90 зөвхөн түүнийх. Нуруу чац, хувирах чадвар гээд бүх талаараа жинхэнэ Runway model. Өөрийн өвөрмөц дүр төрх ч түүнд бий. Тиймдээ топ модель хэмээх өргөмжлөл гараагүй байхад хатагтай Ариунаад анх удаа Шилдгийн шилдэг загвар өмсөгч хэмээх өргөмжлөлийг хүртээж байсан нь үе үеийн топуудаас илүүрхэх үнэлгээ гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Харамсалтай нь нэг л өдөр тайзнаас чимээгүйхэн буусан нь мөн л хувийн амьдралаа илүүд тавьсантай нь холбоотой. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Монхангай” группийн босс, ноён Сэргэлэнтэй хуримаа хийж, гэрийн сайн эзэгтэй болсноор тэр моделийн карьертаа үүрд цэг тавьсан юм.
Угийн үг дуу цөөтэй, даруу төлөв тэрээр моделиуд дундаа өндөр ч боловсролтойд тооцогддог. МУИС-ийг ОУХДС-ийг дүүргэсэн тэрээр өдгөө нөхрийнхөө найдвартай ар тал, бизнесийн түшиг нь болж “Миний дэлгүүр” сүлжээг хариуцан ажиллуулдаг. Үзэгчид тэгтлээ их сураг ажиг тавьдаг атал хяссан юм шиг таг чимээгүй болсон түүний одоо үеийн зургийг “Гранд” анхлан таньд хүргэж байгаадаа ч таатай байна. Хүний гэргий, хүүхдүүдийн ээж, бизнесвумэн болж загварын тайзнаасаа холдсон ч гэсэн түүний модель биеийг юу ч өөрчлөөгүйг бид харж байна. Арай л эрт тайзаа орхисонд нь битүүхэн харамсдаг хүмүүс олон байдаг нь аргагүй бололтой. Туйлын нууцлаг, дэндүү даруухан нам гүм аж төрж байгаа түүнийг шаггүй бизнесвумэн болохыг ойр дотныхон нь хэлдэг.
http://www.grandnews.mn/
Сэтгэгдэл ( 0 )