Хүн амьдрахын төлөө төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг. Зарим нэгэн нь хөдөлмөрийн үнэхээр хүнд орчинд ажилладаг байна. Тухайлбал 39 настай Хосе Бенедито бүтэн өдрийг намагт өнгөрөөж хавч барьдаг байна. Ингэхдээ тэрбээр гэртээ гар аргаар хийсэн тамхийг байнга татдаг бөгөөд энэ нь түүнийг шумуулнаас хамгаалдаг. Өдөрт дунджаар 150 хавч барьдаг бөгөөд 100 орчим хавчийг 11 доллараар зардаг байна. Энэ нь түүний гэр бүлийн өдөр тутмийн хоолыг залгуулдаг ажээ. Харин 1-р сарын сүүлээр хавч агнуурын улирал албан ёсоор дуусдаг бөгөөд энэ нь түүний гэр бүлд хоногийн хоолоо залгуулахад нь бэрхшээлтэй болдог гэнэ.
.
Сэтгэгдэл ( 0 )