С.Жавхлан од уу, Уудам хүү од уу

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 13

 

”Авьяаслаг Хятадууд-2011” шоунд өнчин, Өвөрмонгол хүү Уудам түрүүлсэн билээ. Түүнийг түрүүлэхэд С.Жавхлангийн ”Алсад суугаа ээж” дуу тун ч их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ бүхэнд гавьяат тийм ч таатай хандаагүй. “Ер нь Хятадуудыг дэмжээд, од болгоод дөвийлгөөд байх шаардлагагүй” гэсэн агуулга бүхий зүйл ярьсан удаатай.

Тэгтэл  МУГЖ С.Жавхлан, Уудам хүүг Монголд ирэхэд нь хамт зургаа авхуулжээ. Эсвэл Уудам хүү МУГЖ С.Жавхлантай хамт зургаа авахуулжээ. Хэн нь од болоод хэнийгээ гийгүүлээд, дөвийлгөөд байгаа юм бүү мэд.  

С.Жавхлан бол өөрийгөө од мөн ч юм шиг биш ч юм шиг тайлбар хийж байсан удаатай. Тодруулбал “Тэнгэрийн оддын дэргэд би од биш. Харин эх орондоо бас гэртээ гэрэлтэж байгаа гэдэг утгаараа жижигхээн од байж мэдэх юм. Дээд тэнгэртэйгээ холбоотой Монгол хүн болохоор би гэрэлтэж амьдрах ёстой” гэж тайлбарласан. Уудам хүү өөрийгөө од биш гэдгээ хэлж байсан.  

Тэгэхээр С.Жавхлан од уу, Уудам хүү од уу? Хэлээд өгөөч түмэн олон минь.  

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top