Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар Батлан хамгаалах яамтай хамтран “Цэргийн андуудаа одонгоо зүүцгээе” ахмад дайчид болон цэрэг армид ажиллаж байгаа үе үеийнхэний чуулга уулзалтыг зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн удирдлагууд бусад албаны хүмүүс оролцлоо. Баянзүрх дүүрэгт цэргийн анги нэгтгэлүүд төвлөрөн байрладаг болохоор бол цэргийн дүүрэг ч гэх нь бий. Тэр утгаараа армид олон жил алба хаасан буурлууд, эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж явсан ахмад дайчид, нийслэл дэх цэргийн анги нэгтгэлүүдийн 800 гаруй офицер 2300 цэрэг эрс нэгэн дээвэр дор цуглаж залуу зандан насныхаа дурсамжаа уудлан хууч хөөрсөн нэгэн оройг өнгөрүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрмийн чуулга, Сарны чулуу зэрэг чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндийн цэнхэр хадаг өргөн барьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )