Үнсэлт бүхэн учиртай

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 14

Хүн төрөлхтөнд олон зан үйл байдгийн түгээмэл гэмээр нь үнсэлт.  Монголчууд хүүхдээ үнсэж энхрийлдэг бол европчууд төдийлэн "нялхамсаад" байдаггүй. Гэхдээ үнсэлт бүхэн учиртай байдаг билээ.

Хүндэтгэлийн илэрхийлэл
Өрнөдийнхөн хүндэтгэлийн илэрхийлэл болгож бүсгүй хүний гарыг үнсдэг. Харин энэтхэгчүүд шүтэн биширдэг болоод хүндэтгэлтэй хүнийхээ хөлд сөгдөж үнсдэг байна.

Янаг дурлалыг илэрхийлнэ
Европ, Америкийн орнуудад хайр дурлал, янаг амрагийн илэрхийлэл хэмээн үзэж үнсэлцдэг гэнэ.

Таван сая бүсгүйд үнсүүлсэн хөшөө
Ийм нэгэн хачирхалтай явдал XVI зууны үед Италид болжээ. Итали цэрэг Г.Гвидареллийн хөшөөг таван сая бүсгүй үнссэн байна.

130 цаг үргэлжилсэн үнсэлт
1978 омы гавдугаар сарын 1-нээс зургаан хүртэл Бобби Шерлок, Рей Блазин нар үнсэлцжээ. Нийт 130 цаг тасралтгүй үнсэлцэж удаан үнсэлтийн аварга болжээ.

8001 хүн зэрэг үнсэлцэв
1996 оны есдүгээр сарын 15-нд эл явдал болжээ. АНУ-ын Миннесоте мужид 8001 хүн найман цаг үнсэлцсэн байна.

Д.Дулам
Эх сурвалж: "Ган зам"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top