Замчид замаас гарахдаа хойргошвол...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 14

Замын II ангийн захиргаанаас замчид зам дээр ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан тохиолдлыг сүүлийн таван жилийн байдлаар судалж, үзжээ. Уг судалгаан дээр үндэслэн хоёрдугаар сарын сүүлийн болон энэ сарын эхний өдрүүдэд замаас гараагүй шалтгаанаар галт тэрэг зогсоосон, шинээр ажилд орсон, осолд гэмтэлд ертөж болзошгүй 69 замчныг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. Сургалтаар "Галт тэрэг угтаж, өнгөрүүлэх үеийн аюулгүй ажиллагаа" сэдвээр дадлага хийлгэж, "Замын ажлыг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий шаардлага" зэрэг сэдвээр хичээл заасан байна.

А.Ариунчимэг
Эх сурвалж: "Ган зам"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top