О.Зоригтын бие мууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 14

 

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн дарга нарыг шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт  холбогдох хэргийн хэлэлцэн, шүүгдэгчдийг цагдан хорих захирамж гаргасан  юм.

Шүүхээс гаргасан дээрх захирамжийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид эсэргүүцсэн хүсэлтээ гаргажээ.  Энэ үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын бие муудаж, түргэн тусламж дуудсан байна.

 Г.Энхтуяа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top