Цагдаа нар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 14

   Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Эргүүл  хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа.  Тэднийг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих захирамж гаргасан. Үүнийг эсэргүүцсэн цагдаа, иргэд, тэдний ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна жагсч байна. Шүүгдэгчдийг цагдан хоривол “ажил хаяна” гэдгээ шүүхийн гадна цугласан цагдаа нар мэдэгдсэн байна.

Мөн энэхүү шийдвэрийг Ч.Амарболд  эсэргүүцэн “Улсын яллагч, хохирогчид нь шүүх бүрэлдэхүүнийг хууль бус шийдвэр гаргалаа гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаж байна. Шүүгчийн энэ үйлдэл хууль бус гэдгийг Улсын яллагч, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс хүртэл хэлж, хууль бус шийдвэр гаргасан энэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж байна” гэжээ.

 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top