Цагдаа нар бослого гаргахад бэлдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 14


Долдугаар сарын 1-ний үйл явдалд цагдаа нарыг буруутган, тэднийг өнөөдөр хорих шийдвэр гарсан. Үүнд цагдаагийн ар гэр болоод нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тушаал авч, үүрэг гүйцэтгэн ажилладаг цагдаа, тэдний удирдлагуудыг ийнхүү хорьж байгаа нь эрх баригчид өөрсдийгөө хамгаалан бусдыг хэлмэгдүүлж байгаагийн нэг хэлбэр гэж үзсэн байна. Тиймээс тэд удирдлагуудыг нь барьж хорьсонтой холбоотой ажил хаялтаар зогсохгүй эсэргүүцлийн жагсаал хийх гэж байгаагаа илэрхийллээ. Хэрэв төр, шүүхийн байгууллага тэдний үгийг сонсохгүй бол удахгүй бослого гаргахад бэлэн гэдгээ хэлж байсан юм.

Энэ бүхний буруутнаар тухайн үед Засгийн газрыг толгойлж байсан МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдож нарыг нэрлэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдагийн алба хаагчид бослого гаргаад эхэлбэл долдугаар сарын 1-ээс ч хүнд асуудал үүсэж магадгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top