Орон сууцтай болох иргэдийн эрэлт ихэссэнтэй холбоотойгоор байрны үнэ огцом өсчээ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууцанд хамрагдах гол нөхцөл нь "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах юм.
Өнгөрсөн долоо хоногт Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба хамтран барилгын компаниудын гүйцэтгэлтэй танилцжээ. Улмаар зуун мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцуудын жагсаалтыг гаргасан байв. Жагсаалтад байгаа орон сууцнаас иргэд худалдан авах байраа сонгоод гэрээгээ хийж ОССК-д өгөх юм. Энэ жагсаалтад байгаа орон сууцны үнэ хэт өндөр байна хэмээн иргэд шүүмжилж байна. Тодруулбал, зээлийн хэмжээ болох 50 сая төгрөгт багтах байр олдохгүй байгаа аж. Орон сууцны үнэ нэг метр квадрат нь 1,2 саяас 2 сая төгрөгийн үнэтэй байна. Дундаж нь 1.3-1.4 сая төгрөгийн үнэтэй байлаа. Нэг метр квадрат нь 1.1 сая төгрөгийн ханштай байр ховор байгаа бөгөөд байрлал нь хол, автомашины зогсоолгүй гэх мэт дутагдалтай аж. Орон сууцны санхүүжилтийн корпораци хоёр хоногийн өмнөөс иргэдийн байр авах өргөдөл бүхий материалыг хүлээн авч эхэлсэн. Материалаа бүрдүүлж өгсөн хүмүүсийн дунд зээлийн хэмжээнд багтааж 50 сая төгрөгийн байр сонгосон хүмүүс 30-35 метр квадраттай байр авсан байна. Орон сууцны үнэ өндөр байгаа учраас улсаас өгч байгаа зээлийн хэмжээнд ийм жижиг квадраттай байр олдож байгаа нь энэ аж. Харин 50-55 метр квадрат талбайтай байрны дундаж ханш 70 сая төгрөгт хүрчээ. Нэг метр квадрат нь 1.3-1.4 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авахаар гэрээ хийсэн гэсэн үг. ОССК-ийн Санхүү бүртгэл, удирдлагын газрын захирал Д.Мөнхжаргал "Хөтөлбөрийн хувьд зээлийн хэмжээ 50 сая төгрөг байгаа. Одоогоор нийтдээ 50 хүний материал хүлээж авсан. Энэ дотор 50 сая төгрөгт багтаасан хүмүүс ч байгаа, 60,70,80 сая төгрөгийн байр авахаар гэрээ хийсэн хүмүүс ч бий. Хэрвээ 70 сая төгрөгийн байр худалдан авахаар гэрээ хийсэн бол зөрүү 20 сая төгрөгийг барилгын компанид ямар нэгэн байдлаар хувиараа төлөх байх" гэв. Өөрөөр хэлбэл... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )