-Их дээд сургуулийн тоог цөөлөх бодлого хэр үр дүнтэй байна вэ. Сауны дэргэдэх 20 оюутантай хувийн дээд сургууль хүртэл байсан удаа бий. -Төрийн өмчийн сургуулиудыг хооронд нь нийлүүлсэн ажил нэлээд үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. 42 төрийн өмчийн сургууль байсныг 14 болгосон. Үүний цаад талд нь бид орчин цагт амьдарч байгаа хүмүүс учраас нэг байшинд амьдарч сурмаар байна. Бүгдээрээ таван ханатай гэр барьчихаад амьдраад байна. Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон. Цаашдаа иймэрхүү зүйлсийг улам цөөлнө. 2005 оны үед их, дээд сургуулийн тоо 187 хүрсэн. Намайг ажлаа авч байхад 157 байсан одоо 94 болсон. Энэ бодлогыг үргэлжлүүлж байгаагийн цаана сургуулиудад тавьж байгаа шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Энэ мэргэжлээр олгож байгаа боловсрол чинь стандарт хангаж байна уу, үгүй юу гэдгийг харж байна. Их, дээд сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байгаа. Номын санг нь шинэчилж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийг англи хэл мэддэг байх ёстой гэж үзэн англи хэл заадаг. Тэгсэн хэрнээ их, дээд сургуульд орохоор нь сургуулийн номын сангийн 92 хувь нь дээр үеийн орос ном угтддаг. Тэгэхээр багшийн лекцнээс өөр мэдээлэлгүй оюутны чанар ямар байх вэ гэдэг ойлгомжтой зүйл. Дээд боловсрол чанаргүй гэдгийг бүх сургууль руу нялзаадаг байдлаас татгалзаж, олон улсын итгэмжлэл хийгдсэн, эсвэл...
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү...
Сэтгэгдэл ( 0 )