АТГ-аас Ховд, Архангайн засаг дарга нарыг шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 15

АТГ-аас Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыг "Агсу Алтай" гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлж компани авсан. Мөн орон нутагт барьж буй барилгын зураг төслийг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэдэг гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа талаар мэдээлсэн. Харин тус газар шалгагдах засаг дарга нарын тоо дахин хоёроор нэмэгдлээ.

Тодруулбал, Ховд, Архангай аймгийн Засаг дарга нарыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан, төрийн өмчийг хууль бусаар завшсан, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top