Их Британийн иргэн Эвэрард Кунион өдгөө 55 настай. Өмнө нь нэг удаа гэрлэсэн боловч гурван жилийн дараа эхнэртээ хаягджээ. Тэр цагаас хойш тэрбээр гэрлэлтийн шинэ хувилбарыг санаачилжээ. Тодруулбал эмэгтэй хүнтэй биш хүүхэлдэйтэй гэрлэх. Улмаар 2008 онд Каролайне хэмээх хүүхэлдэйг олж, хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан байна. Өдгөө тэрбээр 9 хүүхэлдэйтэй хамт амьдарч байгаа юм. Тэрбээр 9 хүүхэлдэйтэйгээ бэлгийн харьцаанд ордог бөгөөд тэдэндээ хязгааргүй үнэнч гэнэ. 2000 онд анхны хүүхэлдэйгээ авсан тэрбээр “эхнэрүүд маань намайг хаяхгүй, салахгүй, элдэв юм нэхэхгүй гээд олон давуу талтай. Би аз жаргалтай сайхан амьдарч байна” хэмээн хэлсэн байна.
Ингээд түүний хүүхэлдэйнүүдтэйгээ зул сар тэмдэглэж байгаа бичлэгийг үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )